Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний бөхийн барилдааны улирлын хуваарь гарлаа

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ намраас эхлэн дараа жилийн улсын их баяр наадам хүртэлх барилдааны хуваарийг гаргаад байгаа юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний бөхийн барилдааны улирлын хуваарь гарлаа
Үндэсний бөхийн барилдааны улирлын хуваарь гарлаа. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ намраас эхлэн дараа жилийн улсын их баяр наадам хүртэлх барилдааны хуваарийг гаргаад байгаа юм. Ингэснээр сар бүр аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно. Мөн сумын заануудын барилдаан, өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан аравдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болохоос гадна Өсвөр болон нийтийн монгол бөхийн барилдаан намар, өвөл, хавар, зун цагийн баяр нэртэйгээр зохион байгуулагдахаас гадна сар шинийн баяраар цуврал барилдаан хүрэх юм.


Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан


1. Гиннест бүртгүүлсний ой, Нээлтийн барилдаан 9.22-нд

2. Баянзүрх уулын хишиг барилдаан 10.13-нд

3. Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан 10.27-нд

4. Монгол бахархалын өдөрт 11.10-нд

5. Улс тунхагласны өдөрт 11.26-нд

6. Ардчилсан хувьсгалын ойд 12.10-нд

7. Богд хайрханы хишиг 12.15-нд

8. Ерөнхийлөгчийн цомын барилдаан 12.29-нд

9. ОБ группийн нэрэмжит 1.19-нд

10. Морь жилийн сар шинийн баяр 1.30-нд

11. Улсын харцага цолны хүндэтгэл 2.16-нд

12. Эх орончдын өдөрт 3.1-нд

13. Зэвсэгт хүчний ойд 3.16-нд

14. Улсын заан цолны хүндэтгэл 3.23-нд

15. Сонгинохайрханы хишиг 4.6-нд

16. Бизнес барилдаан 4.20-нд

17. Арслан гарьд цолны хүндэтгэл 5.11-нд

18. Аварга цолны хүндэтгэл 5.25-нд

19. Чингэлтэй хайрханы хишиг 6.8-нд

Хуваалцах