Үндэсний бөхийн залуучуудын УАШБ Дархан хотод боллоо
Тус барилдаан нь энэ жил аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит болон зохион байгуулагдаж, 18 байгууллагын 126 бөх оролцсон байна.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн төв Дархан хотноо энэ сарын 5-6-ны өдрүүдэд Үндэсний бөхийн залуучуудын УАШБарилдаан боллоо. Тус барилдаан нь энэ жил аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит болон зохион байгуулагдаж, 18 байгууллагын 126 бөх оролцсон байна.
Барилдааны шөвгийн наймд Сэлэнгийн Х.Наранбаяр таван даваагаар 1 дүгээр байр, Аварга сургуулийн Э.Мөнхбаатар таван даваагаар 2 дугаар байр, Орхоны О.Мөнх-Эрдэнэ мөн таван даваатай 3 дугаар байр, "Женко"-гийн Э.Амартүвшин дөрвөн даваатай 4 дүгээр байр, Өвөрхангайн Б.Гүнсумъяа гурван даваатай 5 дугаар байр, "Шонхор"-ын Ц.Билэгсайхан гурван даваагаар 6 дугаар байр, "Женко"-гийн С.Хангай хоёр даваагаар 7 дугаар байр, Сэлэнгиййн Э.Бат-Эрдэнэ 1 даваагаар 8 дугаар байрт тус тус шалгарчээ.
Багийн дүнгээр Сэлэнгэ аймаг тэргүүлж, "Аварга" дээд сургууль хоёрдугаарт орж, "Женко" клуб удаалсан байна.


















