Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын барилдаанд Улсын аварга 6, Улсын арслан 8, Улсын гарьд 6, Улсын заан 9, Улсын харцага 16, Улсын начин 48 бөх зодоглож байна. Мөн аймгийн арслан 115, аймгийн заан 25, аймгийн харцага 37, аймгийн начин 80, залуу бөх 162 барилдана.

Нэгийн давааны оноолтоос танилцуулбал, Дархан аварга Г.Өсөхбаяр залуу бөх Г.Азбилэгтэй, Улсын аварга О.Балжинням залуу бөх М.Дамбажамцтай, Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөх Т.Чойсүрэндоржтой, Улсын аварга Г.Эрхэмбаяр залуу бөх Б.Цэндтэй, Улсын аварга Н.Батсуурь залуу бөх Л.Мягмартай, Улсын аварга С.Мөнхбат залуу бөх Н.Ганбаттай тус тус учраа таарчээ.

Хуваалцах