Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2016.07.11/

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2016.07.11/

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2016.07.11/
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2016.07.11/. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2016.07.11/

08.00-11.40 цагт: Азарганы уралдаан /Хүй долоон худагт/

09.30 цагт: Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол. /Тусгай хөтөлбөрөөр/

10.00 цагт: Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/

11.00 цагт: Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.

11.10 цагт: Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж, Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.20 цагт: Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.30 цагт: Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа /Шагайн асарт/

12.00-16.10 цагт: Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

12.30 цагт: Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/

13.30-14.00 цагт: Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа /Сурын талбайд/

13.30-16.00 цагт: Хүүхдийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

14.00 цагт: Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа /Хүй долоон худагт/

14.00-17.00 цагт: Их насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

14.30-16.30 цагт: Үндэсний сурын хана харвааны адаг өрөг /Сурын талбайд/

16.20-18.00 цагт: Хүүхдийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.20-19.30 цагт: Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.30-20.00 цагт: Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг /Сурын талбайд/

20.00-23.00 цагт: Улаанбаатарын үдэш “Эх орноо магтан дуулъя” урлагийн тоглолт /Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд/

23.00 цагт: Баяр наадмын ёслолын буудлага /Их эзэн Чингис хааны талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим/

Хуваалцах