Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2019.07.12/

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн /2019.07.12/ хөтөлбөрийг толилуулъя.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2019.07.12/
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2019.07.12/. Зураг: МҮОНРТ

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн /2019.07.12/ хөтөлбөрийг толилуулъя.


07.00-10.30 цагт: Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт

07.00-12.00 цагт: Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд

08.00-11.00 цагт: Шагайн харвааны хагас шигшээ тоглолт Шагайн асарт

09.00-11.00 цагт: Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

10.00-11.00 цагт: Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

09.00-17.00 цагт: “Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт

10.30-12.30 цагт: Дааганы уралдаан Хүй долоон худагт

11.20-12.40 цагт: Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.20-12.40 цагт: Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.00-14.00 цагт: Шагайн харвааны үзүүр, түрүүний тоглолт Шагайн асарт

12.00-14.00 цагт: Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг Сурын талбайд

14.00-15.30 цагт: Шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг, харваачдад шагнал гардуулах Шагайн асарт

14.00-14.30 цагт: Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа Сурын талбайд

14.30-15.10 цагт: Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.10-15.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн Төв цэнгэлдэх хүрээлэнд харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

15.30-16.20 цагт: Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.20-16.00 цагт: Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.00-16.40 цагт: Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.20-16.40 цагт: Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.40-17.20 цагт: Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.30-17.40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.40-18.40 цагт: Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

18.30-19.00 цагт: Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.00-19.20 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.20-19.50 цагт: Хүчит бөхийн барилдааны есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.50-20.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.00 цагт: Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана. Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.10 цагт: Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд

21.00 цагт: Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд

Хуваалцах