Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын салбар хорооны хурал боллоо

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмын бэлтгэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын салбар хорооны хурал боллоо
Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын салбар хорооны хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулах салбар хорооны нарийн бичгийн дарга, Урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо болон нээлтийн арга хэмжээ хариуцсан багийн ээлжит хурал өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Хурлын үеэр энэ жилийн баяр наадмын зохион байгуулагдах урлаг, соёлын арга хэмжээний бэлтгэл ажил, зохион байгуулалтын явц, холбогдох төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцэн, санал солилцов.

Урлаг, соёлын арга хэмжээний бэлтгэл ажлууд салбар хорооны баталсан төлөвлөгөөний дагуу шат дараатайгаар хэрэгжиж байна гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Хуваалцах