Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний хэмнэлд нэгдье

Үндэсний соёл, үндэсний урлагаараа бахархсан тус үдэш “Шанз 3” хамтлагийнхан өөрсдийн уран бүтээлээ хүргэх бол DJ Дөлөөгийн сеттэй нэгдэх болно. "Үндэсний хэмнэлд нэгдье" уриатай “Хэмнэл” партинд ирсэн эхний 100 залууст коктейл үнэгүй өгөх гэнэ шүү.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний хэмнэлд нэгдье
Үндэсний хэмнэлд нэгдье. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй нэгтгэсэн парти айсуй. Ирэх сарын 2-нд “Iloft function house”-д 22.00 цагт болох шоуны үеэр "Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгa"-ын уран бүтээлчид алдарт “Жалам хар” уран бүтээлээр, "Монгол костюмс"-ын залуус электро “Цамын бүжиг” болон “Аалзны бүжиг”-ээ толилуулах юм байна.

Хуваалцах