Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний лигийн нээлтийн тоглолтод Өвөрхангайн баг хожлоо

Тоглолтод 42 минутын турш Тэнүүн-Өлзий баг тэргүүлсэн бол Ховд Шонхорууд зургаан минутын турш тэргүүлэлтэй байжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний лигийн нээлтийн тоглолтод Өвөрхангайн баг хожлоо
Үндэсний лигийн нээлтийн тоглолтод Өвөрхангайн баг хожлоо. Зураг: МҮОНРТ

Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг Үндэсний лиг энэ долоо хоногт нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаатай хамт хоёр гоёмсог тоглолт явагдсан. Эхний тоглолт лигийн хүрэл медальт Д.Буян-Өлзий эзэнтэй Өвөрхангай Тэнүүн Өлзий болон Үндэсний лигийн хошой мөнгөн медальт Ховд Шонхорууд багийн хооронд болсон юм.

Тус тоглолтод 108-96 харьцаатай Өвөрхангай аймгийн баг хожил авч улирлаа эхлүүллээ. Өвөрхангай Тэнүүн Өлзий багаас тус тоглолтод Т.Ууганбаяр 21 оноогоор багаа тэргүүлсэн. Ш.Жамц 19, Б.Тамжид 17, Э.Цэрэнбаатар 15 оноо авч багаараа 42 хувьтай довтолжээ. Харин эсрэг багаас Ц.Отгонжаргал 24 оноо, 6 самбар, 5 оновчтой дамжуулалт өгч багаа манлайлсан байна.

Сонирхуулахад, Тоглолтод 42 минутын турш Тэнүүн-Өлзий баг тэргүүлсэн бол Ховд Шонхорууд зургаан минутын турш тэргүүлэлтэй байжээ.

Хуваалцах