Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний шигшээ баг бүрдүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтын журам

“Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх журам”-ын дагуу Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний шигшээ баг бүрдүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтын журам
Үндэсний шигшээ баг бүрдүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтын журам. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” зуны Олимпийн наадам, “Пёнчан-2018” өвлийн Олимпийн наадамд бэлтгэх зорилгоор зуны болон өвлийн спортын төрлөөр Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 254 тоот тушаалаар батлагдсан “Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх журам”-ын дагуу Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна.


Сонгон шалгаруулалт явуулах газар, огноо, цаг:
Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн /Спортын төв ордон/ хурлын танхимд 2015 оны 12 дугаар сарын 11-ний 14.00 цагаас.

Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх, газар, хугацаа:
Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Үндэсний шигшээ багийн албанд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг дуустал бүртгэж, материалыг хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал:
“Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх журам”-ын 4.3 дугаар зүйлд заасан дараах материалыг бүрдүүлнэ.
- Нэр дэвшүүлэх тухай холбооны хүсэлт, /шигшээ баг бүрдүүлэх үндэслэл, хүрэх үр дүнг тодорхой дурьдсан байна/
- Олон улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны батламж,
- “Төрийн бус байгууллагын тухай хууль”-ийн 23 дугаар зүйлд заасан тайлангийн хувь,
- Журмын 3.3 дугаар зүйлд заасан бүртгэл мэдээлэл, судалгааны материалууд,
- Үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, төсөв

Анхааруулга:

-Сонгон шалгаруулалтад нэр дэвшиж байгаа Спортын холбоод журмын дагуу материалаа шинээр бүрдүүлж өгнө.
-“Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийг бүрдүүлэх журам”-ыг mohs.gov.mn болон sport.gov.mn сайтаас дэлгэрэнгүй танилцана уу.
-Материалын бүрдэлт хангаагүй дутуу байх,
-Зарласан хугацаанаас хоцорсон тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүйг анхаарна уу.

Хуваалцах