Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн орлон гүйцэтгэгчээр Войслав Бралушич томилогдлоо
Тэрбээр Монгол Улсад найман жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд “Эрчим”, “Дэрэн”, “Андууд Сити” зэрэг клубт ажиллаж байсан юм
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2017 оны гуравдугаар сараас эхлэн ажилласан Герман мэргэжилтэн Ханс Майкл Вайсс гурван жилийн дараа ажлаа хүлээлгэн өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн түр орлон гүйцэтгэгчээр Серб мэргэжилтэн Войслав Бралушич томилогдлоо.
Тэрбээр Монгол Улсад найман жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд “Эрчим”, “Дэрэн”, “Андууд Сити” зэрэг клубт ажиллаж байсан юм.


















