Үндэсний шигшээ багийн хаалгачийг Лукас Войчак дасгалжуулна
Монголын хөлбөмбөгийн холбооны зөвлөл өчигдөр хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн бөгөөд Польш гаралтай Герман мэргэжилтэн Лукас Войчактай гэрээ байгуулснаар үндэсний шигшээ багийн хаалгачийн дасгалжуулагч албан ёсоор шинэчлэгджээ.
Мэдээллийн алба

Түүнчлэн зөвлөлийн хурлаар ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албыг шинэчлэн баталж, клуб лицензжүүлэх журамд өөрчлөлт оруулсан байна. Мөн хурлын үеэр шигшээ багийн дасгалжуулагч асан И.Отгонбаярт олон улсын хэмжээний мастер цол олгожээ.
Үүнээс гадна зөвлөлийн гишүүд ДАШТ-ий урьдчилсан шатны чухал тоглолт хийх үндэсний шигшээ багийнхантай уулзаж, амжилт хүссэн байна.