Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

”Үндэсний супер” лигийг “Шонхорууд”, “Монторх” багууд нээнэ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Соёл, спорт аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улирлын нээлтийн тоглолт өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордонд болно.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
”Үндэсний супер” лигийг “Шонхорууд”, “Монторх” багууд нээнэ
”Үндэсний супер” лигийг “Шонхорууд”, “Монторх” багууд нээнэ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Соёл, спорт аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” 2014-2015 оны шинэ улирлын нээлтийн тоглолт өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордонд болно.

”Үндэсний супер” лигт энэ жил 10 баг оролцож байгаа бөгөөд зарим баг нэрээ өөрчилж, спонсороо сольжээ. Мөн баг бүрт 1-2 легионер тоглогч тоглох бөгөөд өнөөдрийн байдлаар NBA-гийн “Атланта Хоукс”, “Нью Орлеанс Хорнетс”, “Сан Антонио Сперс” багт тоглож байсан Карлделл Жонсон тэргүүтэй 5 тамирчин Монголд ирээд байна.

“Үндэсний супер лиг”-ийн нээлтийн тоглолт “Баянгол шонхорууд”- “Говь-Алтай Монторх” багуудын хооронд болох юм. Мөн хоёр дахь тоглолт 20.00 цагаас “Баянзүрх Ханталстын Ирвэсүүд”-“Өвөрхангай гэгээн хангай лидер” багуудын хооронд болох юм.

Хуваалцах