Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний супер лигийн бүх оддын тоглолт болно

Өмнөх жилүүдийнхээс ялгаатай нь энэ удаагийн лигийн тэмцээний эхний өдөр Монголын шилдэг тамирчид болон легионеруудын хооронд халз тулаан болох аж.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний супер лигийн бүх оддын тоглолт болно
Үндэсний супер лигийн бүх оддын тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний Супер лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 25, 26-нд Буянт-Ухаа дахь спортын цогцолборт болох гэж байна. Өмнөх жилүүдийнхээс ялгаатай нь энэ удаагийн лигийн тэмцээний эхний өдөр Монголын шилдэг тамирчид болон легионеруудын хооронд халз тулаан болох аж. Мөн урлаг, спортын оддын шоу тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Харин хоёр дахь өдөр нь Бүх оддын тоглолт 13.00 цагаас эхлэх ба тоглолтын үеэр уламжлал болсон ур чадварын, холын зайн шидэлтийн, Two-ball, слэм данкийн тэмцээнүүд болно. Үүнээс гадна тэмцээний үеэр1990-ээд оны шилдэг сагсан бөмбөгчид, багийн эзэд, тоглогчид, эмэгтэй тоглогчдоос бүрдсэн багийн шидэлтийн тэмцээн болох аж. Тэмцээн болох амралтын өдрүүдэд буюу 25, 26-нд Спортын төв ордноос Буянт-Ухаа дахь цогцолбор руу үзэгчдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх ажээ.

Хуваалцах