Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний Супер лигт өнөөдөр гурван тоглолт болно

Монголын анхны эмэгтэй супер лигийн "СБЛ Хасын Хүлгүүд" баг гуравдугаар тойргийн эхний тоглолтоо Шинжлэх ухаан технологийн их сургуулийн “Шаркс” багтай энэ цаг мөчид хийж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний Супер лигт өнөөдөр гурван тоглолт болно
Үндэсний Супер лигт өнөөдөр гурван тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Монголын анхны эмэгтэй супер лигийн "СБЛ Хасын Хүлгүүд" баг гуравдугаар тойргийн эхний тоглолтоо Шинжлэх ухаан технологийн их сургуулийн “Шаркс” багтай энэ цаг мөчид хийж байна. Тэд өмнө нь хоёр удаа таарч нэг, нэг хожоод байгаа бөгөөд хайнаа хагалах тоглолтыг хийж буй нь энэ юм.

Өнөөдрийн хоёр дахь тоглолтод хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж буй эрэгтэй супер лигийн "СБЛ Хасын Хүлгүүд", "Хэнтий Чингис Сити" багууд учраа таарчээ. Өмнөх тоглолтдоо "Аравтуудад" хожигдсон "СБЛ" плэй-оффын байрлалаа ухраахгүйн төлөө өнөөдөр тоглоно.


Харин гурав дахь тоглолт 20:30 цагаас хүснэгтийг тэргүүлж эхэлсэн "Их Өргөө Аравтууд" хоёрдугаар тойргийг тун хүнд нөхцөлтэй эхлүүлсэн ч плэй-оффын эрхээ 85 хувьтай халаасалчихаад буй "Дундговь Альянс Тех Харцага" багууд учраа тааран тоглоно.


"Харцагууд"-д өнөөдөр хожил зайлшгүй хэрэгтэй. Хэрэв хожил авбал плэй-оффын байрлалаа 100 хувь баталгаажуулан хүснэгтийн эхний дөрвөн байрлалын төлөө тэмцэлдэх боломжтой. Харин "Их Өргөө Аравтууд" хожил авбал хүснэгтийн тэргүүллээ хэвээр үлдээнэ.

Хуваалцах