Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Mонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Ховд аймгийн Булган сумын уугуул, “Хангарьд” спорт клубын харваач,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний сурын харваачдад улсын цол олгов
Үндэсний сурын харваачдад улсын цол олгов. Зураг: МҮОНРТ

Mонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Ховд аймгийн Булган сумын уугуул, “Хангарьд” спорт клубын харваач, Улсын хошой мэргэн Лхамжавын Отгонбаярт “Улсын гоц мэргэн” цол, эмэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Улсын гоц мэргэн Холхорын Оюунчимэгт “Улсын гарамгай мэргэн” цолыг тус тус олголоо.

Мэргэн харваачдад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсын цол, шагналыг гардуулан өгч баяр хүргэв. Мөн өсвөрийн харваачдад шагнал гардууллаа.

Хуваалцах