“Үндэсний цом”-ын төлөө 18 аймгийн баг өрсөлдөж байна
2019 оны “Үндэсний цом” тэмцээнд 18 аймгийн шигшээ баг өрсөлдөж байна
Мэдээллийн алба

Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом" хөлбөмбөгийн тэмцээн өнөөдрөөс эхлэн энэ сарын 13-ныг дуустал Хөвсгөл аймгийн төв Мөрөнд болно.
Тус тэмцээний техникийн зөвлөгөөн өчигдөр болсон бөгөөд МХБХ-ны ерөнхийлөгчийн зөвлөх, тус тэмцээний комиссын дарга Ш.Жаргалсайхан, МХБХ-ны тэмцээн зохион байгуулах хэлтсийн мэргэжилтэн Л.Цолмонбаяр болон МХБХ-ны шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр нар тэмцээний өмнөх мэдээллийг хүргэж, шат бүрийн сугалааг амжилттай явагджээ.
“Үндэсний цом”-ын дээд шатанд нийт найман баг хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдөх байна. Харин нэгдүгээр шатанд 10 баг хоёр хэсэгт хуваагдаж хүч үзнэ.
Сонирхуулахад, 2019 оны “Үндэсний цом” тэмцээнд 18 аймгийн шигшээ баг өрсөлдөж байгаа билээ.


















