Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний ялагчаар Х.Ядам тодорлоо

Шоуны финалд түүнээс гадна шилдэг оролцогч Э.Дашням, Г.Эрмүүн, Б.Оюу нар тунаж үлдээд байсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний ялагчаар Х.Ядам тодорлоо
Үндэсний ялагчаар Х.Ядам тодорлоо. Зураг: МҮОНРТ

“The Voice of Mongolia-2” шоуны финалын шат өчигдөр өндөрлөж, үндэсний ялагчаар Х.Ядам тодорлоо.

Тэрбээр финалын шатанд шилдэг оролцогч Б.Оюутай тунан үлдэж, нийт санал хураалтын 58 хувийг авсан юм.

Ингэснээр шүүгч дасгалжуулагч Д.Болдтой уран бүтээлийн гэрээ байгуулснаас гадна Францын алдарт “Renault” брэндийн “KAPTUR” загварын автомашин гардан авах эрхтэй болов.

Шоуны финалд түүнээс гадна шилдэг оролцогч Э.Дашням, Г.Эрмүүн, Б.Оюу нар тунаж үлдээд байсан билээ.

Дашрамд мэдээлэхэд, “The Voice of Mongolia-3” шоуны гуравдугаар улирлын бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа аж.

Сонирхуулахад, энэ удаагийн шоунд 5000 орчим оролцогч өрсөлдсөн байна.

Хуваалцах