Үндсэн хуулийн барилдаан 13-нд болно
Шинэ үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаан нэгдүгээр сарын 13-ний өдөр 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Мэдээллийн алба

Шинэ үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаан нэгдүгээр сарын 13-ний өдөр 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглоно. Жил тутам нэгдүгээр сард болдог уг барилдаан 1992-2012 он хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж 2013 онд завсарлан өнгөрөгч онд дахин зохион байгуулагдсан байдаг. Үндсэн хуулийн барилдаан болсон анхны жил улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, дархан аварга Хорлоогийн Баянмөнх үзүүрлэж байсан түүхтэй.
Харин хамгийн сүүлчийн буюу 2014 онд Үндсэн хуулийн 22 жилийн ойн барилдаанд улсын гарьд Дамбийн Рагчаа түрүүлж, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэж байжээ. Мөн Үндсэн хуулийн өдрийн барилдаанд хамгийн олон удаа 1996-1998 онд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ гурав дараалан түрүүлжээ.


















