Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндсэн хуулийн ойд зориулсан шатрын тэмцээн болно

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн хуулийн ойд зориулсан шатрын тэмцээн болно
Үндсэн хуулийн ойд зориулсан шатрын тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Сум дүүрэг, аймаг нийслэл, улсын хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулагдах уг тэмцээний анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-20-нд улс даяар нэгэн зэрэг болно.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулах талаарх албан бичиг, тэмцээний зааврыг ойг тэмдэглэх Ажлын хэсгээс орон нутагт хүргүүлээд байна. Шатрын спортыг УИХ ивээлдээ авч, аймаг орон нутагт шатрыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 оноос эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Үндсэн хуулийн өдрийг угтан жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулдаг уламжлал тогтсон юм.

Хуваалцах