Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан эхэллээ

Шинэ үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан уламжлалт барилдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нээж үг хэлснээр эхэллээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан эхэллээ
Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан эхэллээ. Зураг: МҮОНРТ

Шинэ үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан уламжлалт барилдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нээж үг хэлснээр эхэллээ. Бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын уугуул улсын гарьд Д.Рагчаа, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул улсын заан М.Өсөхбаяр, Увс аймгийн Улаангом сумын уугуул улсын харцага Ө.Бат-Орших, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Ц.Содномдорж тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглож байна.

Жил тутам нэгдүгээр сард болдог уг барилдаан 1992-2012 он хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж 2013 онд завсарлан өнгөрөгч онд дахин зохион байгуулагдсан байдаг.

Хуваалцах