Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өндөр зэрэглэлтэй даамчдыг Д.Эрдэнэбилэг тэргүүлэв

Дулааны цахилгаан станц-IV ТӨХК-ийн нэрэмжит өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн "Монгол Коосэн" сургуулийн "Алтан хүү" клубт энэ сарын 11-13-нд болж өндөрлөлөө.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндөр зэрэглэлтэй даамчдыг Д.Эрдэнэбилэг тэргүүлэв
Өндөр зэрэглэлтэй даамчдыг Д.Эрдэнэбилэг тэргүүлэв. Зураг: МҮОНРТ

Дулааны цахилгаан станц-IV ТӨХК-ийн нэрэмжит өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн "Монгол Коосэн" сургуулийн "Алтан хүү" клубт энэ сарын 11-13-нд болж өндөрлөлөө. Тэмцээнд 63 даамчин оюун ухаанаа уралдуулсан бөгөөд орон нутгаас Увс, Ховд, Хэнтий аймгийн тамирчид хүрэлцэн иржээ.

Олон улсын их мастер цолтон дөрөв, Дэлхийн даамын холбооны мастер найм, спортын мастер 15, дэд мастер 18 даамчин Швейцарь системээр 9 өрөг тоглоход Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Д.Эрдэнэбилэг 15 оноогоор аваргаллаа. Харин спортын мастер Д.Эрдэмбилэг 14 оноогоор удаалж, шагналт III-V байрт Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай, С.Даваадорж, ОУИМ Г.Ганжаргал нар орсон юм.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер М.Одгэрэл, ОУИМ М.Нямжаргал, спортын мастер Г.Энхтуяа нар эхний гурван байр эзэлсэн бол охидоос Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат дэд мастер Э.Маргад, хөвгүүдээс Нэгдүгээр сургуулийн сурагч, спортын мастер М.Шийравжамц, Ховд аймгийн харьяат, дэд мастер Т.Ням нар шагналт байрт шалгарлаа.

Хуваалцах