Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үнэлгээний хорооны хурлын танхимтай боллоо

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар “Тендер зохион байгуулалт, үнэлгээ”-ний үйл явцыг шударга, ил тод болгохоор ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Тендерийн үнэлгээний хурлын явцыг бүхэлд нь видео хэлбэрээр архивлан хадгалах тусгайлан тоноглож бэлдсэн Үнэлгээний хорооны хурлын танхимтай боллоо.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үнэлгээний хорооны хурлын танхимтай боллоо
Үнэлгээний хорооны хурлын танхимтай боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар “Тендер зохион байгуулалт, үнэлгээ”-ний үйл явцыг шударга, ил тод болгохоор ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Тендерийн үнэлгээний хурлын явцыг бүхэлд нь видео хэлбэрээр архивлан хадгалах тусгайлан тоноглож бэлдсэн Үнэлгээний хорооны хурлын танхимтай боллоо. Энэ нь тендерийн үнэлгээ хуулийн дагуу, шударга явагдсан эсэхийг баримтжуулдаг олон улсын стандартын шалгарсан аргад тооцогддог танхим юм. Тендерийг мэргэжлийн байгууллага зохион байгуулах болсноор сонгон шалгаруулалт хуулийн дагуу болж байгаа ч шаардлагатай тохиолдолд тендерийн үнэлгээний хурлын видео, аудио баримтыг архиваас шүүн шалгах боломжтой юм.

Түлхүүр үг:Үнэлгээний хорооны хурлын танхимтай боллоо
Хуваалцах