Өнгөрсөн жилийн наадмын дааганы уралдаан /2014 он/
Өнгөрсөн жилийн буюу Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын Дааганы уралдаанд газар газраас ирсэн 291 хурдан хүлэг шандас сорин уралдсанаас
Мэдээллийн алба

Өнгөрсөн жилийн буюу Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын Дааганы уралдаанд газар газраас ирсэн 291 хурдан хүлэг шандас сорин уралдсанаас Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр даага түрүүлж, аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Х.Улам-Өрнөхийн хээр даага давхилаа. Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын хар бор даага, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Ж.Бат-Эрдэнийн хул даага, айргийн тавд Өмнөговь аймгийн Б.Бадраагийн зээрд даага хурдалсан юм.


















