Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнгөрсөн оны хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчинөөр Криштиану Роналду тодорчээ

"France Football" сэтгүүл өнгөрсөн онд хамгийн өндөр орлоготой байсан хөлбөмбөгийн оддын чансааг гаргажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнгөрсөн оны хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчинөөр Криштиану Роналду тодорчээ
Өнгөрсөн оны хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчинөөр Криштиану Роналду тодорчээ. Зураг: МҮОНРТ

"France Football" сэтгүүл өнгөрсөн онд хамгийн өндөр орлоготой байсан хөлбөмбөгийн оддын чансааг гаргажээ.

Жагсаалтын нэгдүгээрт Криштиану Роналду нэгдүгээрт бичигдсэн ба түүний цалин, шагнал, сурталчилгаанаас олсон орлого нийлээд 87,5 сая евро болсон байна.

Дээрх сэтгүүлийн чансааны хоёрдугаарт Роналдугийн мөнхийн өрсөлдөгч "Барселон"-ы Лионель Месси (€76,5 сая) оров. Гуравт Бразилийн шигшээгийн лидер бөгөөд Мессигийн багийн довтлогч Неймар (€55,5 сая) бичигджээ.

Сонирхолтой нь хамгийн өндөр орлоготой дасгалжуулагч болох Жозе Моуринью ("Манчестер Юнайтед", €28 сая), Марчелло Липпи (Хятадын шигшээ, €23,5 сая), Лоран Блан ("ПСЖ", €20 сая), Карло Анчелотти ("Бавария", €15,8 сая) нарын орлогыг нийлүүлснээс хавьгүй илүү мөнгийг Роналду өнгөрсөн онд олсон байна.

Хуваалцах