Универсиад-2013 наадам өндөрлөлөө
Дэлхийн оюутны зуны 27-р Универсиад их наадам 2013 оны 7 сарын 6-17-ны өдрүүдэд ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Дэлхийн оюутны зуны 27-р Универсиад их наадам 2013 оны 7 сарын 6-17-ны өдрүүдэд ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Зуны Универсиад наадмын үеэр Олон улсын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж оюутны спортын хөгжлийн талаар ярилцжээ. Манай талаас Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч Доржийн Баясгалан байлцсан юм. Зуны 27-р Универсиад наадамд дэлхийн 156 гаруй орны 13000 гаруй тамирчид оролцсоноос 59 улсын баг тамирчид медаль хүртсэн байна. Манай оюутан тамирчид 3 алт, 6 мөнгө, 16 хүрэл нийт 25 медаль хүртсэн амжилтаар 156 улс орноос чансаагаараа 11-т жагссан амжилттай оролцлоо. Монгол улсын оюутан тамирчдаас бүстэй барилдаанд Сугаржаргал, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Батцэцэг, боксын төрөлд Энхдэлгэр нарын тамирчид дэлхийн оюутны “Казань-2013” -“Универсиад” наадмын аваргын алтан медалийн эзэд болсон юм. Оюутны “Универсиад” наадамд амжилттай оролцсон Монголын баг тамирчид маргааш өглөө эх орондоо ирнэ.


















