"Универсиад-2015" наадмын гандболын тэмцээн болж байна
"Универсиад-2015" их наадмын гандболын тэмцээн өчигдөр МУБИС-ийн Урлаг, биеийн тамирын сургуулийн зааланд эхэлсэн.
Мэдээллийн алба

"Универсиад-2015" их наадмын гандболын тэмцээн өчигдөр МУБИС-ийн Урлаг, биеийн тамирын сургуулийн зааланд эхэлсэн.
Тэмцээнд нийслэлийн 12 их, дээд сургуулийн эрэгтэй 144, эмэгтэй 96 тамирчин оролцож буй.
Тэмцээний нээлтэд МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан гандболын спортоор өндөр амжилт гаргасан АШУҮИС-ийн багш, "Андууд" багийн дасгалжуулагч Сүхбаатар, Андууд багийн тамирчин Д.Цогтбаяр, Б.Үүрийнцолмон, МУБИС-ийн тамирчин Д.Тэргэл, У.Алтанцэцэг, Доржханд, шигшээ багийн тамирчин Б.Мөнхбилэг, шигшээ багийн дасгалжуулагч Б.Бадрангуй, ХСИС-ийн багш, дасгалжуулагч Б.Баатарсүрэн нарт спортын мастер цол тэмдгийг гардуулжээ.


















