Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Универсиад” наадмын сагсан бөмбөгийн тэмцээний хуваарь гарчээ

БНСУ-ын Гванжу хотноо ирэх долоодугаар сарын 3-14-ний өдрүүдэд Дэлхийн оюутны спортын “Универсиад” наадам болох ба наадам эхлэхэд ердөө 23 хоног үлдээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Универсиад” наадмын сагсан бөмбөгийн тэмцээний хуваарь гарчээ
“Универсиад” наадмын сагсан бөмбөгийн тэмцээний хуваарь гарчээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Гванжу хотноо ирэх долоодугаар сарын 3-14-ний өдрүүдэд Дэлхийн оюутны спортын “Универсиад” наадам болох ба наадам эхлэхэд ердөө 23 хоног үлдээд байна. Универсиадад тухайн улсын их, дээд сургуулийн 17-28 насны оюутан тамирчид оролцдог юм. Наадам спортын 18 төрөлд, 11 өдрийн туршид болж, 272 багц медалийн төлөө өрсөлдөнө.

“Универсиад”-ын сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй 24 баг дөрвөн хэсэгт хуваагдсан. Тус тэмцээнд оролцох манай баг “В” хэсэгт ОХУ, Швед, Канад, Монтенегро, Мексикийн багуудтай багтсан билээ.

"В" Хэсгийн тоглолтын хуваарь:

  • VII.04--нд 14:30 цагаас Мексик –Монгол (Ёонван спортын ордонд)

  • VII.05-нд 20:30 цагаас Монгол-Монтенегро (Гванжугийн Их сургуулийн спортын ордонд)

  • VII.06-нд 14:30 цагаас Монгол -ОХУ (Гванжугийн Их сургуулийн спортын ордонд)

  • VII.08 нд 17:30 цагаас Канад-Монгол (Ёонван спортын ордонд)

  • VII.09-нд 12:30 цагаас Монгол-Швед (Муан спортын ордонд) тус тус тоглохоор хуваарь гарчээ.


Хуваалцах