Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Үнсгэлжин” дахин амилна

Балетмейстер Э.Долгормаа Францын зохиолч Шарль Перрогийн “Үнсгэлжин” үлгэрийн зохиолоос сэдэвлэсэн “Үнсгэлжин” хүүхдийн сонгодог бүжгэн жүжгийг тоглох гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үнсгэлжин” дахин амилна
“Үнсгэлжин” дахин амилна. Зураг: МҮОНРТ

Балетмейстер Э.Долгормаа Францын зохиолч Шарль Перрогийн “Үнсгэлжин” үлгэрийн зохиолоос сэдэвлэсэн “Үнсгэлжин” хүүхдийн сонгодог бүжгэн жүжгийг тоглох гэж байна.

Тус жүжгийг Монголын урлагийн тайзнаа 1972 онд анхлан тоглож байв. Улмаар ОХУ-ын Театр урлагийн их сургуулийг балетмейстер мэргэжлээр суралцаж төгссөн Э.Долгормаагийн санаачилгаар өнгөрсөн онд шинэчлэн тавьж байсан юм.

Энэ удаа Монголын сонгодог урлагийн урын санг хүүхэд залуучуудад зориулсан шинэ уран бүтээлээр нэмэгдүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэх, үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор тус бүжгэн жүжгийг ийнхүү дахин тоглохоор болжээ.

Бүжгэн жүжгийг энэ сарын 8, 9-нд Соёлын төв өргөөнд тоглоно.

Хуваалцах