Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Өнөр бүл”-ийн хүүхдүүдийн гар урлал, уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Өнөр бүл” хүүхдийн төвийн хүүхдүүдийн "Эх дэлхийгээ хайрлая" нэртэй гар урлал, уран зургийн бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр Монголын үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өнөр бүл”-ийн хүүхдүүдийн гар урлал, уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
“Өнөр бүл”-ийн хүүхдүүдийн гар урлал, уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

“Өнөр бүл” хүүхдийн төвийн хүүхдүүдийн "Эх дэлхийгээ хайрлая" нэртэй гар урлал, уран зургийн бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр Монголын үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.

Хүүхдийн хөгжих эрхийг ханган, хөдөлмөрт хандах хандлага, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, урлагийн гоо зүйн мэдрэмжтэй болгож, байгаль орчноо хайрлан хамгаалах, байгальд ээлгүй хог хаягдлыг ашиглан өөрт хэрэгцээтэй бүтээл урлах, улмаар тэдний дотоод ертөнц, авьяас чадварыг нээн илрүүлэх, сурч мэдсэн зүйлсээ иргэд, олон нийтэд тайлагнах зорилгоор зохион байгуулж буй тус үзэсгэлэн энэ сарын 22-ныг дуустал гарах юм байна.

Хуваалцах