Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөө орой плэй-оффын чухал тоглолтууд болно

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2014-2015 оны улирлын плэй-оффын тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилж байна. Өнөөдөр хагас шигшээд өрсөлдөх сүүлийн баг тодрох юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөө орой плэй-оффын чухал тоглолтууд болно
Өнөө орой плэй-оффын чухал тоглолтууд болно. Зураг: МҮОНРТ

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2014-2015 оны улирлын плэй-оффын тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилж байна. Өнөөдөр хагас шигшээд өрсөлдөх сүүлийн баг тодрох юм. Энэ өдөр цувралын хожлын харьцаа 2:2 болоод байгаа "Их Өргөө Аравтууд" vs "Увс Эрдэнэдрийлинг Ригс" багуудын тоглолт болох бөгөөд хожсон нь медалийн төлөө өрсөлдөж, хожигдсон нь өрсөлдөөнөөс хасагдах юм. Хожсон баг нь хагас шигшээд “Дундговь Альянс Тех харцага”-тай тоглоно.

Мөн энэ өдөр хагас шигшээд учраа таарсан “Дорнод Татан гарьд”-“СБЛ Хасын хүлгүүд”-ийн эхний тоглолт болно.

IV.01 /Лхагва/

- 18:00 "Их Өргөө Аравтууд" vs "Увс Эрдэнэдрийлинг Ригс"

Хагас шигшээн эхний тоглолт:

- 20:00 “Дорнод Татан гарьд” vs “СБЛ Хасын хүлгүүд"

Хуваалцах