Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр 256 бөхийн барилдаантай

Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 91 жилийн ой өнөөдөр тохиож байгаа. Ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх гэж байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр 256 бөхийн барилдаантай
Өнөөдөр 256 бөхийн барилдаантай. Зураг: МҮОНРТ

Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 91 жилийн ой өнөөдөр тохиож байгаа. Ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Энэ барилдаанд 256 бөх зодоглох юм. Бүгд Найрамдах Улс тунхагласны ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааныг Монголын радио шууд дамжуулна. Уншигч та бүхэн MNB.MN сайтаас бөхийн барилдааныг шууд сонсох боломжтой.

Хуваалцах