Өнөөдөр анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр
Өнөөдөр Монголчууд Анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр. 1924 оны энэ өдөр Хаант засаглалыг халж, Бүгд найрамдах засаглалыг зарлан тунхагласан юм. Ингэснээр Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал баталгаажиж олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. "Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүг
Мэдээллийн алба

Өнөөдөр Монголчууд Анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр. 1924 оны энэ өдөр Хаант засаглалыг халж, Бүгд найрамдах засаглалыг зарлан тунхагласан юм. Ингэснээр Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал баталгаажиж олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. "Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард Улс" гэж тунхаглан зарлаж, хуульчлан бататгасан нь ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал болсон гэж МУИС-ийн түүхийн тэнхмийн эрхлэгч, доктор П.Дэлгэржаргал ярилаа.


















