Өнөөдөр Австралийн парламентийн эхний хуралдаан болсон өдөр
1901 оны тавдугаар сарын 9-ний өдөр Австралийн Мельбурн хотноо тус улсын анхны парламентийн хуралдаан болж байжээ.
Мэдээллийн алба

1901 оны тавдугаар сарын 9-ний өдөр Австралийн Мельбурн хотноо тус улсын анхны парламентийн хуралдаан болж байжээ. Учир нь тухайн үед нийслэл Канберра хот бүрэн хөгжөөгүй байсан тул 1901-1927 оны хооронд Мельбурн хотод улсын бүх төрийн байгууллагууд, засаг захиргаа төвлөрч байсан аж.
Австралийн парламент нь дээд, доод хоёр танхимтай бөгөөд доод танхимын 150 төлөөлөгч, дээд танхимын 40 сенаттай.



















