Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр бийлээчид "Гиннес”-ийн амжилт тогтооно

"Их Хөгсүү” ардын язгуур урлагийн чуулгаас санаачлан бий биелгээг "Гиннесийн номон"-д бүртгүүлэхээр сүүлийн хэдэн жилүүдэд тууштай ажиллаж иржээ. Өнөөдөр уг үйл хэрэг биеллээ олох гэж байна.

Э.
Э.Болор

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр бийлээчид "Гиннес”-ийн амжилт тогтооно
Өнөөдөр бийлээчид "Гиннес”-ийн амжилт тогтооно. Зураг: МҮОНРТ

"Их Хөгсүү” ардын язгуур урлагийн чуулгаас санаачлан бий биелгээг "Гиннесийн номон"-д бүртгүүлэхээр сүүлийн хэдэн жилүүдэд тууштай ажиллаж иржээ. Өнөөдөр уг үйл хэрэг биеллээ олох гэж байна.

Сүхбаатарын талбайд Халх, буриад, барга, үзэмчин, дарьганга, цаатан, дархад, хотгойд, дөрвөд, баяд, урианхай, хотон, тува, захчин, торгууд, өөлд, мянгад, казак зэрэг 10 гаруй ястны 5000 бийлээчид нэгэн зэрэг бийлж, их өв соёлоо дэлхий нийтэд тунхаглан толилуулах аж.
Тухайн ястны дууг дуулдаг дуучдыг Морин хуурын чуулгатай хамтран дуулуулж түүн дээр нь бийлээчид бийлэх гэж буйгаараа ихээхэн онцлог юм байна. Түүнчлэн Гиннесийн номонд Бий бийлгээг бүртгүүлсэнээр Монгол улсаа гадаад орнуудад сурталчлах, гадны жуулчдыг татах, бий бийлгээг залуу хойч үедээ өвлүүлэх, таниулах, хичээллэх урам зориг өгөх өндөр ач холбогдолтой ажээ.

Хуваалцах