Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр чөлөөт бөхийн ДАШТ эхэлж байна

Өнөөдөр Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 43 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотод эхэллээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр чөлөөт бөхийн ДАШТ эхэлж байна
Өнөөдөр чөлөөт бөхийн ДАШТ эхэлж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 43 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотод эхэллээ.

Энэ тэмцээнд манай орноос эрэгтэй, эмэгтэй нийт 14 тамирчин оролцож байгаа юм. Багийн удирдагчаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж болон албаны төлөөлөгчөөр МЧБХ-ны ерөнхий менежер Д.Батням, ахлагчаар нь МЧБХ-ны дэд ерөнхийлөгч С.Мөнхсүх нар явсан байна.

Манай улсын багийн бүрэлдэхүүн:

55 кг-д ОУХМ Э.Бэхбаяр,

60 кг-д ОУХМ Э.Ням-Очир,

66 кг-д ОУХМ Г.Мандахнаран,

74 кг-д ОУХМ Б.Анхбаяр,

84 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн,

96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга

120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат нар оролцож байна.

Түлхүүр үг:Өнөөдөр чөлөөт бөхийн ДАШТ эхэлж байна
Хуваалцах