Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр Д.Отгондалай алтан медалийн төлөө тулалдана

Тэмцээнд өрсөлдсөн Монголын шигшээ багийн тамирчдаас ОУХМ Д.Отгондалай ганцаараа шигшээ тулаанд өрсөлдөхөөр шалгарсан. Тэрбээр өнөөдөр 60 кг жингийн аваргын алтан медалийн төлөө Филиппиний боксчин Чарли Суарестай арван тулааны дөрөвт тоглох юм. Боксын эхний тулаан манайхаар 13:00 цагт эхэлнэ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Д.Отгондалай алтан медалийн төлөө тулалдана
Өнөөдөр Д.Отгондалай алтан медалийн төлөө тулалдана. Зураг: МҮОНРТ

“Инчён-2014” Азийн наадмын боксын хагас шигшээгийн 10 тоглолт өнөөдөр болно. Тэмцээнд өрсөлдсөн Монголын шигшээ багийн тамирчдаас ОУХМ Д.Отгондалай ганцаараа шигшээ тулаанд өрсөлдөхөөр шалгарсан. Тэрбээр өнөөдөр 60 кг жингийн аваргын алтан медалийн төлөө Филиппиний боксчин Чарли Суарестай арван тулааны дөрөвт тоглох юм. Боксын эхний тулаан манайхаар 13:00 цагт эхэлнэ.

Алтан медалийн төлөө Казахстаны долоо, БНСУ-ын дөрөв, Иран хоёр, Узбекстаны хоёр болон Монгол, БНХАУ, Филиппин, Тайланд, Йордан улсаас нэг нэг тамирчин өрсөлдөхөөр шалгарчээ.

60 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Д.Отгондалай эхний даваанд хийлж, Туркменстаны боксчин Шохрат Дурдиевыг ялж, шөвгийн наймд шалгарсан юм. Улмаар Киргизстаны боксчин Акзол Сулайманбекийг ялж, Азийн наадмын хүрэл медалийн болзол хангасан. Өчигдөр Лондоны олимпийн хүрэл медальт Японы Сатоши Шимизүтэй мөнгөн медалийн төлөө тулалдаж, ялалт байгуулж, алтан медалийн төлөө тулалдахаар шалгарчээ.

Хуваалцах