Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр дуучин Х.Лхагвасүрэн МУГЖ цол хүртэнэ

Өнөөдөр "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаалгана. Тэрбээр 1999 онд анх СТА цол тэмдэг хүртэж байсан юм. Түүнийг МУГЖ болох гэж байгаа талаар гитарчин Ц.Чулуунбат өөрийн фэйсбүүк болон твиттер хуудаснаа “Харангын фэнүүдэд сайхан мэдээ сонсгоё! Харангын дуучин Х.Л

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр дуучин Х.Лхагвасүрэн МУГЖ цол хүртэнэ
Өнөөдөр дуучин Х.Лхагвасүрэн МУГЖ цол хүртэнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаалгана. Тэрбээр 1999 онд анх СТА цол тэмдэг хүртэж байсан юм. Түүнийг МУГЖ болох гэж байгаа талаар гитарчин Ц.Чулуунбат өөрийн фэйсбүүк болон твиттер хуудаснаа “Харангын фэнүүдэд сайхан мэдээ сонсгоё! Харангын дуучин Х.Лхагвасүрэн Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо! Сайн бүхэн дэлгэрэх болтугай!” гэсэн байжээ. Цол тэмдэг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр 11.40 цагт Төрийн ордонд болно.

Түлхүүр үг:Лхагва
Хуваалцах