"Гоо улирал 2026" энэ сарын 29-нд зохион байгуулагдана
Мэдээллийн алба

“Гоо улирал 2026” эмэгтэй яруу найрагчдийн уншлага нь өдгөө тав дах намартайгаа золгож байна.
Уг уншлага энэ сарын 29-нд буюу Пүрэв гарагт "B17 Restaurant & Lounge, MS International Hotel"-д зохион байгуулагдахаар болжээ. Энэ удаагийн арга хэмжээ нь эмэгтэй уран бүтээлчдийн үзэл санаа, мэдрэмж, өвөрмөц өнцөг гэрэл зураг, яруу найраг, сонгодог хөгжмөөр илэрхийлж буй нь онцлог юм. Энэ жилийн "Гоо улирал"-ыг Монголын Залуучуудын Холбооны Соёл, урлагийн байнгын хороо хамтран зохион байгуулж, арга хэмжээнд ирсэн хүн бүрд Үндэсний оператор Жимобайл ХХК 50 хувийн хөнгөлөлттэй багц болон хүссэн дугаар бэлэглэж гэрэл зургийн үзэсгэлэнд 15 эмэгтэй гэрэл зурагчны бүтээлийн үзэсгэлэнг гаргана.


















