Өнөөдөр “Эрчим”, “Кинг Ван Ча” багын тоглолт болно
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга “Эрчим” клуб БНАСАУ-ын лигийн 15 удаагийн аварга багтай өнгөрсөн сарын 14-нд эхний тоглолтоо хийж, 6:0-оор хожигдсон билээ.
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд өнөөдөр “Эрчим”, БНАСАУ-ын “Кинг Ван Ча” багын тоглолт болно. Энэхүү тоглолт Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Cup” тэмцээний хоёр дахь тоглолт юм.
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга “Эрчим” клуб БНАСАУ-ын лигийн 15 удаагийн аварга багтай өнгөрсөн сарын 14-нд эхний тоглолтоо хийж, 6:0-оор хожигдсон билээ.
Тэд энэ удаа хоёр дахь тоглолтоо “Кинг Ван Ча” багтай хийхээр болоод байна. Өнөөдрийн тоглолтын тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд телевизийн шуд дамжуулалт хийхгүй гэнэ.
Гэхдээ http://www.eurosport.com/football/afc-cup гэсэн холбоосоор үзэх боломжтой юм байна.


















