Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр футзалын охидын УАШТ эхэлнэ

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өсвөр, идэрчүүдийн футзалын УАШТ хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.

О.
О.Баянмөнх

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр футзалын охидын УАШТ эхэлнэ
Өнөөдөр футзалын охидын УАШТ эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өсвөр, идэрчүүдийн футзалын УАШТ хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.

Өчигдөр 11 хүртэлх насны ангилалд нэг сонирхолтой тоглолт болсон нь УАШТ-нд тогтмол өндөр амжилт үзүүлдэг "Дэрэн", "Арвис" клубын хоорондох тоглолт байлаа. "Дэрэн" клубын 11 насны баг "Deren cup 2016" олон улсын тэмцээнд "Арвис"-т аваргын цомоо алдсан тул УАШТ-нд ялах хүсэл илүүтэйгээр өвөртөлсөн нь дамжиггүй. Гэхдээ тоглолтын эхний гоолыг "Арвис" клубын Б.Эрхэмбаяр нэгдүгээр үеийн найм дахь минутад оруулсан. Ийнхүү Л.Банзргач дасгалжуулагчийн шавь нар эхний хагасыг тэргүүлж өндөрлүүлсэн ч "Дэрэн" шийдвэрлэх үед эргэн ирэлт хийж чадлаа.

Тодруулбал, хоёрдугаар үеийн зургаа дахь минутад "Дэрэн" клубын Э.Молор тоог тэнцүүлж, цаг дуусахаас хоёр минутын өмнө А.Пүрэвсүрэн тооны харьцааг 2:1 болгон үр дүнг эргүүлсэн. Ийнхүү "Дэрэн"-гийн хөвгүүд цаг дуустал үр дүнгээ хадгалснаар хүчирхэг өрсөлдөгчөөсөө гурван оноо салгаж чадлаа.

Футзалын өсвөрийн УАШТ Улаанбаатар хотод үргэлжлэхээс гадна Монгол орны гурван бүсийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Төвийн /Төв аймаг/, талын /Говьсүмбэр/, хангайн /Баянхонгор/ тус тус тоглолтуудыг зохион байгуулахаар МХБХ-ны шүүгчид болон албаны хүмүүс ажиллаж байгаа. Өнөөдрөөс Улаанбаатар Дээд Сургуулийн зааланд охидын УАШТ эхлэх юм.

Хуваалцах