Өнөөдөр жүжигчин Б.Одончимэгийн төрсөн өдөр
Тэрбээр өнөөдөр 34 нас хүрч байгаа бөгөөд 2008 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөж, 2011 оноос одоог хүртэл УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байгаа аж.
Мэдээллийн алба

“Гэрлэн дохио” телевизийн олон ангит кино болон “Аз жаргалийн шок”, “Том толгойтын романс” бүтээлд гол дүр бүтээж “Зүрхний хилэн”, “Цасан охин”, “Намрын синдром”, “247 градус” кинонд ажилласан Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэрбээр өнөөдөр 34 нас хүрч байгаа бөгөөд 2008 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөж, 2011 оноос одоог хүртэл УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байгаа аж.
Дашрамд дуулгахад, Тайз, дэлгэцийн олон дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин Б.Одончимэг өнгөрсөн нэгдүгээр сард Энэтхэгийн Колката хотод зохион байгуулагдсан “International theatre - 2019” олон улсын наадмын нэг хүний жүжгийн төрөлд түрүүлж байсан билээ.


















