Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр Ким Чен Уны төрсөн өдөр

Өнөөдөр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун 31 нас хүрч байна. Тэрбээр 1983 оны энэ өдөр мэндэлж байжээ. Энэ хүнийг дэлхий даяар мэдэхгүй хүн ховор. Учир нь дэлхий дээр цорын ганц хамгийн хаалттай дэглэмийг толгойлж байгаа билээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Ким Чен Уны төрсөн өдөр
Өнөөдөр Ким Чен Уны төрсөн өдөр. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун 31 нас хүрч байна. Тэрбээр 1983 оны энэ өдөр мэндэлжээ. Дэлхий дээр цорын ганц хамгийн хаалттай дэглэмийг толгойлж байгаа учраас түүнийг танихгүй хүн гэж үгүй .

Ким Чен Уныг 27 настай байхад нь эцэг Ким Чен Ир 68 насандаа мөнх бусыг үзэж залгамж халааг нь авсан юм. Ким Чен Ир гурван хүүтэй бөгөөд ууган хүү Ким Чен Намдаа халаагаа өгөхөөр бэлдэж байсан боловч итгэлийг нь даа­гаагүй. Барууны соёлд хэт автсан гэгддэг ууган хүү нь 2001 онд Доми­никаны Бүгд Най­рам­дах улсын иргэний хуурамч паспортоор Япон руу зорчих гэж бай­гаад ба­ригд­сан. Түүнийг Токио хотын Диснейлэн­дэд очихоор явж байсан гэдэг. Удир­дагчийн дунд хүү Ким Чен Чхоль нь бие муутай. Ким Чен Ирийн тогоочоор олон жил ажилласан Японы иргэн Кэндзи Фужи­­­мото дурдатгалдаа энэ талаар бичсэн бай­даг. Дунд хүү Ким Чен Чхолийг эцэг нь эмэгтэй хүн шиг хэмээн үргэлж шүүмжил­дэг байсан гэнэ.

Одоогийн удирдагч Ким Чен Уны хувийн мэдээлэл ховор байдаг ч хуу­рамч нэрээр Швей­царьт Олон улсын сур­гуульд сурч байсан гэсэн бор шувуу нисдэг. Мөн Ким Ир Сены нэрэмжит Батлан хамгаалахын их сургуульд сурч байжээ. Тэрбээр халаагаа авсныхаа дараагаар өөрийн улсаа маш хатуу аргаар удирдаж эхэлсэн. Хамгийн сүүлд буюу 12 сарын эхээр Пхеньяны дэглэмийн хоёрдугаар хүн гэгддэг, авга ах Жан Сон Тэкийг гэнэт баривчлан авилгын хэрэгт буруутган цаазалсан нь дэлхий нийтийг цочроосон. Мөн түүний дурлалт бүсгүй хэмээн нэрлэгдэж байсан поп од Хён Сон Волыг завхай явдлыг дэлгэрүүлсэн кино, бичлэг хийсэн хэргээр олны өмнө цаазалсан юм.

Түлхүүр үг:Ким Чен Ун
Хуваалцах