Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр манай таван тамирчин олимпод өрсөлдөнө

“Рио-2016” олимпийн наадмын тав дахь өдөр буюу өнөөдөр Монголын баг тамирчид ямар төрөлд хэдэн цагаас оролцохыг уншигч танаа хүргэе.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр манай таван тамирчин олимпод өрсөлдөнө
Өнөөдөр манай таван тамирчин олимпод өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпийн наадмын тав дахь өдөр буюу өнөөдөр Монголын баг тамирчид ямар төрөлд хэдэн цагаас оролцохыг уншигч танаа хүргэе.

Жүдо бөх:
22:00 цагаас жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жингийн медалийн эзэд тодорно. Монголын жүдочдоос Л.Отгонбаатар, Ц.Наранжаргал нар дээрх жинд өрсөлдөнө.

Бокс:
23:00 цагаас 56 кг-ийн жинд Э.Цэндбаатар, 69 кг-ийн жинд Б.Түвшинбат нар тулалдана.

Хүндийн өргөлт:

03:30 цагаас эмэгтэйчүүдийн 69 кг-ийн жингийн тэмцээнд залуучуудын ДАШТ-ий алт, мөнгөн медальт, ОУХМ М.Анхцэцэг өрсөлдөнө.

Хуваалцах