Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр манай улсын таван бөх барилдана

Эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар эхний тойрогт Тажикстан Улсын Бехрузи Хожазодатай учраа таарав. Тэд хоорондоо өмнө нь хоёр удаа учраа таарч, хожлын харьцаа 1:1 болж тэнцсэн байгаа. Харин D хэсэгт ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөжээ

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр манай улсын таван бөх барилдана
Өнөөдөр манай улсын таван бөх барилдана. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн Абу Дабигийн “Их дуулга” тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр манай улсын таван бөх барилдана.

Энэ өдөр эмэгтэйчүүдийн -63, -70кг, эрэгтэйчүүдийн -7г, -81кг жингийн барилдаан явагдана.

Тодруулбал эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Ази-Номхон далайн орнуудын АШТ-ий мөнгөн медальт Б.Ганхайч эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Алжирын Амина Белкадитай барилдах оноолт таарав.

Тэгвэл эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ОУХМ Ц.Батцэцэг эхний тойрогт энэ оны өнгөрсөн онд Абу Дабид үзүүрлэж байсан Германы Мириам Буткерейттэй барилдах оноолттой байна.

Эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар эхний тойрогт Тажикстан Улсын Бехрузи Хожазодатай учраа таарав. Тэд хоорондоо өмнө нь хоёр удаа учраа таарч, хожлын харьцаа 1:1 болж тэнцсэн байгаа. Харин D хэсэгт ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөжээ.

Эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд Токиогийн “Их дуулга” тэмцээний аварга, ОУХМ О.Ууганбаатар эхний тойрогт хашир туршлагатай тамирчин АНУ-ын бөх Делпополо Николастай барилдахаар оноолт таарав.

Хуваалцах