Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр Монголын киночдын өдөр

Түүнчлэн энэ сарын 16-нд Монголын кино урлагийн Академийн тэргүүн дээд шагнал гардуулах "Academy Awards-2012" ёслолын ажиллагаа болно. Энэхүү кино наадамд 2013-2014 онд бүтээгдсэн уран сайхны болон баримтат, богино хэмжээний кино 18 номинацид нэр дэвшин өрсөлдөх боломжтой юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Монголын киночдын өдөр
Өнөөдөр Монголын киночдын өдөр. Зураг: МҮОНРТ

Монголын кино уран бүтээлчид, кино урлагийн 30 орчим ТББ, студи продакшны удирдлагууд нэгдэн “Монголын кино урлагийн зөвлөл”-ийг байгуулан 20 гаруй жил тархай бутархай байсан кино бүтээгчид нэгдсэнээр кино урлагийг хөгжүүлж, нэгдсэн бодлого, стратегитай болсон.

Ингэхдээ кино уран бүтээлчид жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Монголын киночдын өдөр” болгохоор шийдвэрлэсэн байна. Тэд энэ өдрийг зүгээр ч нэг сонгоогүй бөгөөд 1935 оны тавдугаар сарын 1-нд Монголын анхны кино театр “Ард” нээгдэж байсан түүх дээр үндэслэжээ. Мөн үүнээс хоёр жилийн дараа буюу 1937 оны тавдугаар сарын 1-нд “Монгол кино” үйлдвэр Майн баярын жагсаалын дүрсийг авч анхны баримтат кино хийж байсан ажээ.

Хуваалцах