Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр О.Ууганбаяр, Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар өрсөлдөнө

81 кг-ын жинд манай улсаас О.Ууганбаяр хүч үзэх бөгөөд тэрбээр “D” хэсэгт багтсан байна. О.Ууганбаяр эхний тойрогт хийлж, удаах тойрогт Мадагаскарын бөх Рацимизива Фетратай таарчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр О.Ууганбаяр, Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар өрсөлдөнө
Өнөөдөр О.Ууганбаяр, Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Токиод болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн барилдаан өнөөдөр болно. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-ын аваргууд тодрох юм.

81 кг-ын жинд манай улсаас О.Ууганбаяр хүч үзэх бөгөөд тэрбээр “D” хэсэгт багтсан байна. О.Ууганбаяр эхний тойрогт хийлж, удаах тойрогт Мадагаскарын бөх Рацимизива Фетратай таарчээ.

Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар өрсөлдөнө. Б.Мөнгөнчимэгийн хувьд “А” хэсэгт багтсан агаад эхний тойрогт Израйлын бөх Шарир Жилитэй таарчээ. Тэгвэл Б.Ганхайч “С” хэсэгт таарч, эхний тойрогтоо Кастилхос Алексатай хүч үзнэ.

Хуваалцах