Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр олон улсын музейн өдөр

Олон улсын музейн зөвлөл жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон дэлхий дахинаа тэмдэглэж иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр олон улсын музейн өдөр
Өнөөдөр олон улсын музейн өдөр. Зураг: МҮОНРТ

Олон улсын музейн зөвлөл жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон дэлхий дахинаа тэмдэглэж иржээ.

Монгол Улс Олон улсын музейн өдрийг 1998 оноос анх тэмдэглэж ирсэн бөгөөд Олон улсын музейн зөвлөлийн Монголын Үндэсний хороог 2003 онд байгуулснаар энэ өдрийг албан ёсоор 16 дахь жилдээ тэмдэглэж байгаа аж.

Тус үйл ажиллагааны зорилго соёлоор харилцах, соёлыг улам хүртээмжтэй болгох, дэлхий дахины хүмүүсийг харилцан ойлголцож, тайван амгалан хамтаараа аж төрөхөд музейн үүрэг ач холбогдлыг чухалчлахад оршино.

Дэлхийн музейнүүд энэ өдрийг угтаж тодорхой сэдвийн дор олон нийтэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. Энэ жил “Музей-нийгмийн соёлын төв: Уламжлалаа ирээдүйд" уриатайгаар тэмдэгдэн өнгөрүүлж байна.

Хуваалцах