Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр Олон улсын шатрын өдөр

зарим түүх судлаач нарын таамаглалаас харахад шатар Хүннү гүрнээс эхлэлтэй аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Олон улсын шатрын өдөр
Өнөөдөр Олон улсын шатрын өдөр. Зураг: МҮОНРТ

1966 оноос эхлэн жил бүрийн 7 дугаар сарын 20-ны өдрийг Олон улсын шатрын өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн оюуны спортын ноён оргил бол шатрын спорт гэж үздэг бөгөөд зарим түүх судлаач нарын таамаглалаас харахад шатар Хүннү гүрнээс эхлэлтэй аж. Мөн VI-VII зуунд Жагарын оронд дэлгэрсэн дөрвөн талт чатурангаас үүсэлтэй гэсэн таамаглал ч бий.

Эх үндэс нь үл тайлагдах уг оюуны тоглоом өдгөө дэлхий дахинаа тархаж, өндөр түвшинд хөгжсөн.

Сонирхуулахад, Дэлхийн шатрын холбоо 1924 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 195 улсын гишүүнчлэлтэй олон улсын том спортын холбоодын нэг юм.

Хуваалцах