Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр ОУХМ О.Үйтүмэн барилдана

“Рио-2016” зуны олимпийн наадмын Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг жинд Олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн өнөөдөр барилдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр ОУХМ О.Үйтүмэн барилдана
Өнөөдөр ОУХМ О.Үйтүмэн барилдана. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” зуны олимпийн наадмын Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг жинд Олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн өнөөдөр барилдана. Тэрбээр нэгдүгээр тойрогтоо Болгарын бөх Ганев Михаил Петровтой /Ganev Mihail Petrov/ учраа таарчээ. Барилдааныг өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00-д МҮОНРТ-ийн Үндэсний телевизээр шууд дамжуулан үзүүлнэ.

Уншигч та бүхэнд Олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэнгийн товч намтрыг хүргэе.

Оргодолын Үйтүмэн /Үндэсний шигшээ багийн тамирчин/

Төрсөн он сар өдөр: 1989 оны дөрөвдүгээр сарын 29
Нас: 27
Төрсөн газар: Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум
Цол хэргэм: чөлөөт бөхийн ОУХМ, сумын заан
Барилдаж байгаа жин: 86 кг
Клуб: Алдарт спорт хороо

Гаргасан амжилтууд:

- 2009 онд Залуучуудын УАШТ-ээс алтан медаль
- 2010 онд оюутны УАШТ-ээс алт, 2009, 2011 онд хүрэл медаль
- 2016 онд “Mongolia Open”-оос хүрэл медаль хүртсэн.

Хуваалцах