Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр С.Мөнхбат аваргын мэндэлсэн өдөр

Наймдугаар сарын 24-ний энэ өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын залуу аварга С.Мөнхбат мэндэлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр С.Мөнхбат аваргын мэндэлсэн өдөр
Өнөөдөр С.Мөнхбат аваргын мэндэлсэн өдөр. Зураг: МҮОНРТ

Наймдугаар сарын 24-ний энэ өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын залуу аварга С.Мөнхбат мэндэлжээ. Увс аймгийн Баруунтуруун суманд 1984 оны 8-р сарын 24-нд аавынхаа 27 настайд, ээжийнхээ 25 настайд хоёр дахь хүүхэд нь болон төрсөн байна. Хулгана жилтэй. Аав Сүхбаатар нь сумын заан, нагац ах нь аймгийн заан цолтой бөхчүүд аж.

-2009 оны улсын наадмын гурвын даваанд Баянхонгор аймгийн арслан Д.Энхбатыг, дөрөвт Г.Ганхуяг харцагыг, тавд Ч.Батзориг зааныг давж шөвгөрөн зургаад Л.Пүрэвжав харцагад унаж улсын начин цол,

-2010 оны улсын наадмын гурвын даваанд Сэлэнгэ аймгийн арслан Б.Одгэрэлийг /харцага/, дөрөвт Ж.Оргил начинг, тавд Г.Эрхэмбаяр начин (аварга)-г, зургаад улсын заан М.Баяржавхланг гарьд цолтой байхад нь давж шөвгөрөн долоод Д.Рагчаа заан (гарьд)-д унаж улсын харцага цол,

-2011 оны улсын наадмын гурвын даваанд Увсын аймгийн заан Б.Отгонбаярыг, дөрөвт Хөвсгөл аймгийн арслан С.Мөнхсүхийг, тавд Булган аймгийн арслан А.Сүмбээг, зургаад Ховд аймгийн арслан Ч.Цогбаяр (начин)-ыг, долоод Д.Рагчаа заан (гарьд)-ыг, наймд Архангайн цэргийн арслан Ч.Санжаадамба (заан)-ыг, есөд Ж.Бат-Эрдэнэ начин (гарьд)-г, аравт Г.Эрхэмбаяр начин (аварга)-г давж түрүүлэн улсын аварга цол авсан.

Хавирах, хутгах мэхийг голлож хийдэг бөх юм. Ингээд аваргадаа төрсөн өдрийн мэнд хүргээд спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Хуваалцах